• Бидний тухай

      Манай Орчлон спорт, эрүүл мэндийн клуб нь 2004 онд анх байгуулагдсанаас хойш та бүхний эрүүл амьдралын төлөө тогтвортой, найдвартай үйл ажиллагаагаа явуулсаар эрүүл мэнд, спортыг дээдлэгч та бүхний сайн танил болсон билээ. 

           Таны эрүүл мэндийн төлөөх энэхүү тогтвортой үйл ажиллагааг маань үнэлэн манай хамт олныг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Биеийн Тамир Спортын Улсын Хороо "Биеийн тамир, Спортыг дэмжигч байгууллага"-р өргөмжилөөд байна.
           Манай клуб нь биеийн тамирын спорт заал, том хүний болон хүүхдийн усан бассейн, бялдаржуулах, аэробек болон Aqua фитнесс, саун, душ зэрэг “Цогц” үйлчилгээг цэвэр тохилог орчинд  үзүүлдэг манай улсын цорын ганц цогцолбор спорт, эрүүл мэндийн клуб юм. 

           Манай клуб хамгийн дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий цогцолбор байгууламж, мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага бүхий багш, дасгалжуулагч нарын программ хичээлүүдээр 7 хоногийн бүх өдрүүдэд та бүхэнд үйлчилж байна.


      МАНАЙ ДАВУУ ТАЛУУД:

      • Цэвэр тохилог орчин
      • Цогц үйлчилгээг нэг дороос
      • Найрсаг хамт олон
      • Цөөн тооны үйлчлүүлэгчид
      • Цагийг тань хэмнэх төвийн байрлал
      • Цэгцтэй үр дүнтэй дасгалууд
      • Хүссэн үедээ хүссэн цагтаа орох боломж
      • Гишүүд, үйлчлүүлэгчиддээ зориулсан үнийн багц
      • Үйлчлүүлэгчиддээ зөвхөн гишүүнчлэлээр үйлчлэх ба  “Membership” карттай
      • Ариун цэвэр, эрүүл ахуйн өндөр түвшин
      • Харуул хамгаалалтын өндөр зэрэглэл 


      Багш нарын танилцуулга:

                    Б.Энхболд

      /Усанд сэлэлтийн багш, дасгалжуулагч/

      Төгссөн сургууль :

      1991 онд УБ хот 1-р арван жилийн дунд сургууль төгссөн.

      • 1995 онд УБИС Биеийн тамирын дээд сургууль, Усан спортын багш дасгалжуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

      Ажлын дадлага туршлага :

      2002 оноос хойш тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байна.

      Амжилт зэрэг цол :

      Усан сэлэлтийн спортын дэд мастер

      1989 оны Улаанбаатар хотын усан сэлэлтийн аварга

      • 2008 он Усан Спорт Сургалтын Төвийн “Хөдөлмөрийн аварга

                    Б.Нацагдорж

      /Бодибилдинг, фитнессийн багш/

      Төгссөн сургууль :

      1997 онд УБ хотын 73-р сургуулийн чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн.

      • 2001 онд УБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

      Ажлын дадлага туршлага :

      2001-2004 он “Тайхар” клубт бодибилдингийн багшаар

      • 2008-2010 он “Альфа” клубт бодибилдингийн багшаар
      • 2010 оноос Орчлон спорт клубт багшаар ажиллаж байна.Нийт 6 дах жилдээ багшилж байна.

      Амжилт, зэрэг цол :

      Чөлөөт бөхийн спортын дэд мастер

      • 2004 онд Бодибилдингийн хотын аварга 70кг 2004 он
      • 2004 он Хэвтээ шахалтын Улсын аварга шалгаруулах тэмцээний 70кг-ийн хүрэл медаль
      • 2004 он Бодибилдингийн “Геркулес” тэмцээний мөнгөн медаль
      • 2004 он Бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 70кг-ийн жинд хүрэл медаль
      •  
      •                         Г.Дорж
      • /Бодибилдинг, фитнессийн багш/
      • Төгссөн сургууль :
      • 2003 онд Аварга БТДС-н Бодибилдингийн багш дасгалжуулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
      • Ажлын дадлага туршлага :
      • 2003-2011 он “Тайхар” клубт бодибилдингийн багшаар
      • 2011- оноос Орчлон спорт клубт бодибилдинг, фитнессийн багшаар ажиллаж байна.
      • Амжилт, зэрэг цол :
      • Бодибилдингийн спортын Олон Улсын хэмжээний мастер
      • Пауэрлифтингийн спортын МАСТЕР
      • Бодибилдингийн спортын төрлөөр:
      • Монголын Мистер тэмцээний 7-н удаагийн аварга
      • 2004 онд Хонгконг улсад болсон "Бүх Хятадын Бодибилдингийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн" хүрэл медаль
      • 2008 онд Зүүн Азийн Бодибилдингийн АШТ-нд хүрэл медаль
      • 2009 оны АНЭУ-д болсон ДАШТ-нд 11-р байр
      • Пауэрлифтингийн спортын төрлөөр:
      • 2004-2011 онд Пауэрлифтингийн УАШТ-нд шахалт, таталт, суултын төрөлд нийт 4-н хүрэл, 5 мөнгө, 11 алтан медаль
      • 2008 оны Хэвтээ шахалтын Азийн АШТ шагналт 4-р байр
      • 2009 оны гар барилдааны анхдугаар тэмцээний мөнгөн медалль
      • 2009 оны хэвтээ шахалтын УАШТ алтан медаль
      • 2010 оны Ази тивийн АШТ-нд хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль, суултын төрөлд хүрэл медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль.
      •                           Л. Золзаяа
      •               /Акуа фитнессийн багш/
      • Амжилт, зэрэг цол :
      • Уран сайхны гимнастикийн спортын мастер.
      • 1997-2003 оны Уран сайхны гимнастикийн УАШТ-ний алт мөнгөн медаль
      • 1998 оны Москвагийн өсвөрийн олимпод амжилттай оролцсон.
      • 2000 онд Азийн хүүхдийн II их наадамд оролцож байсан.
      • 2008 оны Аэробекийн УАШТ-ний аварга
      • 2008 онд  Украйн улсад зохиогдсон Европын нээлттэй тэмцээнд багийн төрөлд мөнгөн медаль
      •                      
      •                        Б. Оюунбат
      •                /Талбайн теннисний багш/
      • Амжилт, зэрэг цол :
      •  Талбайн теннисний спортын олон улсын хэмжээний мастер
      • IТF-н дасгалжуулагчийн семинар Level-1 зэрэгтэй
      • 2001 оноос Талбайн теннисний УАШТ-ний хос холимог, ганцаарчилсан төрлийн 10 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль

                             С.Мэнд-Амар
                    /Усанд сэлэлтийн багш/

      Төгссөн сургууль:

      МУБИС-н Биеийн тамирын дээд сургуулийг Усанд сэлэлтийн багш, дасгалжуулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.


      Ажлын дадлага туршлага :

      2009 оноос Орчлон спорт клубт багш, дасгалжуулагчаар ажиллаж байна.

      • Япон багшийн 1 жилийн тусгай сургалт дүүргэсэн.