• HELP

    Усанд сэлэхэд юуг анхаарах вэ?
    Асуусан: bathishig, 2011-02-07 12:06:24
ХАРИУЛТУУД (23)
  • УСАН СЭЛЭЛТИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ Спортын төрлүүд дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг гоо сайхан болгодог төрөл нь усан сэлэлтийн спорт юм Усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны яс үеүдээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнэгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгалж байх үүрэг ноогддог, нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтөр, гэдгэр, муруй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг. Ус дулаан дамжуулах чанараараа агаараас илүү учир усанд буй хүний бие их хэмжээний дулаанаа алддаг. Цельсийн +24° градус дулаантай усанд 15 мин байхад 100 илүү калори дулаан алдана. Ингэж хүний биеийн био, химийн ажиллагаа сэргэн булчингийн ажиллах чадвар дээшлэн бодисын солилцоог нэмэгдүүлэх тул хэт таргалалтын эсрэг усан спорт сайн хэрэглүүр болдог. Шинжлэх ухаан, техникийн эрин зууны хүний нэг аймшигт дайсан мэдрэлийн ядаргаанаас та зөвхөн усан спортын тусламжтайгаар ангижирч болно. Ус сайхан илэлт (массаж) хийгч юм. Биеийн гадаргууг тойрон урсах зөөлөн тааламжтай урсгал нь сайн нөлөөлж, мэдрэлийн төгсгөлүүдэд таатай илэлт хийж өгдөг. Усчин хүн бяртай мөртлөө уян хатан хөдөлгөөнтэй байдаг. Хүний биеийн бүх үе мөчний хөдөлгөөний үр дүнд сэлэлтүүд хийгдэх тул биөийн хөшүүн байдлыг арилган уян зөөлөн хөдөлгөөнийг бий болгохын зэрэгцээ хүнд авхаалж, самбаа, тэсвэр хатуужил, сэргэлэн цовоо, гоо сайхны хүмүүжил олгодгоороо бусад спортоос өвөрмөц юм.
    Хариулсан: Tuya.D, 2011-02-08 12:50:52
Хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Энд дарж нэвтэрнэ үү.