-
Бассейн
Амьдрал дахь хамгийн гол биеийн дасгалын нэг бол усанд сэлэлт юм. Манай “Орчлон” спорт клуб нь усанд сэлэх, усан спортоор хичээллэлтийг шинжлэх ухааны арга зүй, орчин үеийн шинэ техник, материаллаг хангамжийг сайжруулсаны үр дүнд хичээллэгчдийнхээ эрүүл мэнд, гоо сайхан, чийрэгжилт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж хүч тамиртай болгохын төлөө та бүхэнд мэргэжилийн багш дасгалжуулагч нар туслахад бэлэн байна.
Усанд сэлэлт нь хэт таргалалт, холостирины хуримтлал, зүрх судас, радикулитын эсрэг маш сайн эмчилгээ болохыг та бүгд маш сайн мэдэх бизээ.
Манай бассейны давуу тал нь стандартын усанд сэлэлтийн 25 м, гүн нь 1.5-1.7 м 3 замтай бөгөөд тусдаа хүүхдийн 6 м диаметртай гүн нь 1 м бассейнтай болно. Спорт комплексийн саруул том цонхнууд нь нарны элчийг шууд тусгаж чадсанаар танд байгалийн гэрэлд биеэ ээж тав тухтай амрах нөхцөлийг бүрдүүлж өгнө.
Бассейны ус шүүлтийн систем нь хамгийн орчин үеийн технологийн дагуу автоматжуулсан удирдлагын системтэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна цэвэрлэгээг 24 цагийн турш хийх ба ариун цэврийг чанд сахиж үйлчилгээ явуулна.
1. Бассейны усны ариутгалд CaOCl /хуурай хлор/, ус зөөлрүүлэгч буюу хлорын давсыг япон улсаас тусгайлан оруулж ирсэн зориулалтын бодисоор өглөө оройд тогтмол тунгийн насосаар шахаж усанд үүсч буй нянг устгаж ариутгал хийдэг.
2. Үлдэгдэл хлорын хэмжээг химийн шинжилгээгээр тогтоох ба үүнээс гадна усны өнгө, үнэр, температур, рН-ийг 2 цаг тутамд хийдэг. Мөн усанд байгаа нянгийн хэмжээг долоо хоногт 2 удаа шинжилгээ хийн тогтоодог,
3. Тогтмол эргэлтийн системтэй филтрээр шүүж цэвэршүүлдэг бөгөөд тогтмол хлоржуулалт явагддаг.
4. Улиралд нэг удаа НМХГ-аас тогтмол бассейны уснаас дээж авч нарийвчилсан шинжилгээ хийдэг.
5. Душ, сауны нянгийн шинжилгээг тогтмол авч, өдөрт 2 удаа ариутгал, цэвэрлэгээг хийдэг.

